My home My sky My jujuism
Mongolian traditional tourism company
Манай аялал жуулчны газар нь Монгол улсын үнэт өв соёл,ёс заншил газар нутгаа гадаадын жуулчид ноёд хатагтай та бүхэнд сурталчилан тав тухтай аялуулахад оршино.
Thursday, July 14, 2016
Чулуутын гол. Чулуут гол нь 415 км урсаад Идэр голын баруун гарт очиж нийлдэг. Хөндий, гулдрал нь хад чулуу ихтэй учраас Чулуут гол гэдэг нэртэй болжээ. Чулуут гол нь Тээлийн голын (их замын гүрнээс доош) адгаас доош Ацатын горхины адаг хүртэл 100 орчим км газарт 60-60 орчим метр гүн хүрмэн чулуун хавцал үүсгэн урсдаг бөгөөд тэр нь энэ голын хамгийн үзэсгэлэнтэй хэсэгт тооцогдоно.
Өгий нуур. Загасчлахад хамгийн тохиромжтой нуур. Улаан нүдэн, цурхай, зэвэг, алгана, гутаар, бэс загас, мөнгөлөг хэлтэг, цурхай зэрэг Орхон голын савд байдаг 14 зүйл загас, 27 зүйл хөвөгч ургамал, 48 зүйл хөвөгч амьтан байгааг судлаачид тогтоожээ. Энэ нуур тахилгатай тул эмэгтэй хүн орохыг цээрлэнэ.
Тэрхийн цагаан нуур. Тэрхийн Цагаан нуур нь Архангай аймгийн Тариат сумын нутагт Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг уст нуур. Хангайн нуруунаас эх авсан Хойд, Урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үүсчээ. Нуурын голд орших жижиг арал дээр шувууд үүрээ засаж өндөглөдөг. Нууранд хар галуу их ирдэг бөгөөд 5 метр хүртэл гүн рүү шумбан загасаар хооллодог байна. Цурхай зэрэг Сэлэнгийн савын загастай. Мөн ховор шувууд амьдардаг. Тус нуурыг 2011 онд CNN агентлаг аялах шилдэг газруудын нэгт багтаажээ.
Subscribe to:
Posts (Atom)