Thursday, July 14, 2016

Тамирын гол. Хангайн нурууны хэсэг Гурван Ангархай, Цохиотын нуруунаас эх авч урсана. Хойд, Урд Тамир гол нийлсний дараа Тамир гол нэртэй болно. Ингэж Гурван-Тамир гол гэдэг нэр гарсан. Урд Тамир голын эхээс тооцвол 280 км урт, усаа цуглуулах талбай нь 13,100 км². Хойд Тамир дээд хэсэгтээ эгц хажуутай нарийн хөндийгөөр урсдаг. Баруун гарын эрэг нь хар модон ойтой. Урд тамир гол нь дээд хэсэгтээ Хошгот, Архошгот зэрэг голуудыг нийлүүлэн авч урсдаг, түргэн урсгалтай, жинхэнэ уулын гол юм. Урд Тамирын голоос эртний төрмөлийн эриний түүх дурсгалын зүйл олддог.

No comments:

Post a Comment